Сайн байцгаана уу эрхэм хүндэт блогчидоо. Эрхэмсэг ноёд хатагтай нараа...
Манай “Яадагчгүй залуус” блог хэсэг хугацаанд нам гүм байлаа. Учир нь блогийн админууд харь хол орныг зорих, бясалгалд суух, бичиг номын мөр хөөх зэрэг элдэв үйлд шамдсан тул хэсэг хугацаанд уншигчид, дэмжигчидээ үл огоорон орхисныг нуух юун.
Гэвч бид энэ хугацаанд дан ганц өөр зүйл хийсэн гэвэл худлаа. Энэ хугацаанд манай “ДЭНЖЭР” продюсерийн баг нэгэн авъяаслаг, мэдрэмжтэй, тачаангуй залуу блогчинтой танилцсан бөгөөд түүнийг шинэ админаар авах асуудлыг бүх админуудын нэгдсэн хуралдаанаар оруулж 100 хувийн саналаар нөхөр блогчин МЭС-ийг ЯАДАГЧГҮЙ ЗАЛУУС блогийн шинэ админаар авсан юм. Галзуу барын аманд гараа хийчэхээд авахуу байх уу гээд зогсож байдаг халуун цус, залуу насаа гэж. Манай МЭС тийм л хүн. За ингээд эрч хүчээр бялхсан идэр залуу блогчин МЭС-дээ баяр хүргэцгээе.
Манай блог нээгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд манай блог өөрийн гсн уншигчидтай, дэмжигчидтэй ер нь л бол мундаг блог болсон гэж би хувьдаа дүгнэж байгаа. Мөн ГөүГөү блогууд дотроос хамгийн анхны хамтарсан блог гэж нэрлэж ч болно. Бичлэгүүд нь ч гсн төрөлжсөн, анх удаа блогчидоос ярилцлага авч нийтэлдэг гэх мэт давуу тал, онцлог ихтэй л дээ. Энэ өндөрлөгөөс харахад бид дандаа дардан замаар явсангүй. Янз бүрийн нэр цол зүүхээс эхлүүлээд төрөл бүрийн сөрөг цохилтонд өртөж л явлаа. Гэвч бид ухраагүй. Ухрах ч эрх байхгүй. Улам бүр урагшилсаар урагшилсаар...
Гэхдээ аливаа зүйлд эхлэл байсаны адилаар төгсгөл бас байдаг шүү дээ. Орсон бороо арилж, исгэрсэн шуурга хүртэл намждаг. Тиймээс Дэнжэр бойс блогийн хуучны 2 админ болох Бороо, Сторми 2 энэхүү блогоосоо гарч буйг дуулгахын ялдамд блогоо сахин үлдэж буй 3-р номын дүү ариун явдалт ЖиТулга, орчин цагийн сээгсийн сургаалийн тэргүүн номлогч хардкор Хико, оройхон ирсэн ч ширүүхэн дайрах байх гэж найдаж буй МЭС 3-таа блогийн ертөнцийн ирээдүйн их амжилтыг 2 ахаас нь хүсэн ерөөе. Харин Барби ахайтан гадаагаад оронд байгаа тул блогоо үргэлжлүүлэх эсэхийг хараахан шийдээгүй байна.
Үлдэж буй админууддаа хандсан ах нарын захиас үг: Сээгсийн эрдэм, бэлгийн боловсрол хоёр хосолж байж гэмээ нь сая нэг эр эмийн сэтгэл үнэнч байх, элдэв өвчин зовлон сэлтээс ангид байх өлзий хутаг орших ёстойг ямагт санаж явбал зохилтой. Тиймээс энэ блогийн язгуур сэдэв бол дан ганц сээгс юм. Цаашид блог хөтлөхдөө язгуур сэдвийг үл гажуудуулж, үл хүндрүүлж, үл орхигдуулж үл болно.
Элдэв дайсан зэтгэр учирч коммент сэлтээр дарамтлах аваас тэдгээрийг үл тоон өөргсдийн замаар жингийн цуваа адил урагшлах хэрэгтэй. Блогийг хөтлөх явцад төрөл бүрийн алдар хүндийг олох аваас тэрийг даан явж, уншигчид дэмжигдийнхээ итгэл хөсөрдүүлж болохгүй. Блогийн бичлэгтэй холбоотой ужид хүсэл мөрөөдөл тархинд орох аваас түүнийг нээн гаргаж үл болно.
Блогтой холбоотой бүх бичлэгт насны хязгаар тогтоож 18-аас дээш гэсэн сонголтыг байнга хийвэл зохилтой. Мөн блогтоо төрөл бүрийн боорно кино, сэтгүүлийн зургууд, тэдгээрийн ковер тэргүүтнийг нийтлэхийг цээрлүүштэй. Түүнчлэн блогийнхоо брэнд болсон ярилцлагыг үргэлжлүүлэн авахыг чандлан захиж байна. За ингээд та бүхний минь бэлгийн амьдрал жаргалтай байж, бичгийн эрдэм тань цуцашгүй байхыг хүсэн ерөөе.


39 сэтгэгдэл:
пай сүр биз хэхэ
хаха манай хоёр тэтгүүртээ гарчаамуу ккк
за Мэс, Хико, ЖТулга гуравтаа амжилт хүсий
GL sexers
За амжилт МЭСэээ
Бороо Шуурга хоёрын бэлгийн амьдрал нь болохоо байсан юм гэнэ лээ шүү
Сүртэй сүртэй
Амжилт МЭСээ...
Боов чинь босоо
Унжуурга чинь урт
Сэтгэл чинь тэнүүн
Сэрэл чинь мөнх байг гэж ерөөл дэвшүүлье
За Мэсдээ амжилт хүсий. Бороо, Стоор 2-тоо ч бас хүссэн ажил нь амжилттай сэтгэчлэн бүтэх болтугай гэж ерөөе дөө!
Бороо, Шуурга 2 гэгээрч байгаа. Удахгүй гэгээрэлд хүрч буй зам мөрийнхөө талар блог нээж байгаа. УДахгүй өөр гэгээхэн блогоор уулзамз.
МЭС дээ амжилт хүсий. сээгсийн төлөөх их тэмцлийнх нь зам мөр нь ариун байгдээ. ам нь ядаж ариун байгдээ гэдэг шиг хэ хэ
СОЛИОРОГЧДОО АМЖИЛТ ХИКОДОО БАС АМЖИЛТ Ж ТУЛГА БОЛ УГААСАА ШД ЭДР ККККК
Ёстой сүр сүр. гэхдээ таалагджийноо. МЭС одоо тээд сээнсдээд л байж дээ хө.
Эртний 2 гэгээрэх үү тэгээд, кк.
За амжилт, блогынхоо энэ имиджийг бүү эвдээрэй.
АНтиДоте: Шаанл гсн бол шаана гдг шиг гэгээрнэ л гсн бол гэгээрнэ :P
Аа бас сүржин байна аа ккк. Үлдсэн админуудад амжилт хүсье.
За МЭС-дээ томоос том амжилт хүсэе. Зогсолтгүй эргэх хүч Зоос банк гдг шиг юм болов оо кк. Одоо тээд бичээдай бичээдай.
Жэ амжилт гүсий. Бороо гоя хэлсэн шүү
Цаг хором өнгөрч, байгал дэлхий хүртэл солигдон өөрчлөгддөг нь сөрж эс чадах цааз билээ. Нэгэн цагийн бадралыг улам улам ахиулж шинэ залуу олныг дэмжин сайшаах нь зүйн хэрэг ажгуу. Агуу их хорвоогийн бэлигт дээд үйл бол гарцаагүй хурьцан наадах ажил юм аа. Мэдлэг хомс нэгэн байх аваас түүнд дор өөрийн мэдлэгээс өчүүхэн ч болов түгээн заах нь номын болоод сэтгэлийн хур гэж молхи ухаандаа бодно. Иймийн тул эрхэм дүүдээ мэдлэг байваас хуваалцан, өөрөө бас нягтран сайжирахын ерөөлийг талбияа аа.
Жаа номын ах нарын үйл хэргийг өөрийн билэг ухаан, бэлиг ухааныхаа хэрээр үргэлжлүүлэн явч явахаа албан ёсоор мэдэгдье.
Арван цагаан буяны мөрт эргэлт үгүй орж, өндөр их итгэл хүлээж буй Мэсдээ, өндрөөс өндөр амжилт хүсъеээ...
за Мэсэд амжилт.... Блогийнхоо имижийг хадгалж ярилцлага нтрээ сайн авжаарай даа заооо...... Мэсээ бас 1 юм. Бороо Стоор 2 шиг юу юугүй тэтгүүртээ гаркү гэж амла кккк......
Амжилт хүссэн ард олон блогчиддоо үнэн зүрхний угаас талархаж байна. Удахгүй урамтай бурамтай уулзая бөгдөөрөө.
шинэ админд амжилт хүсэе
Бороо шуурга 2 эрт л болохоо байж байгаам байна даа. хахаха.
шуурга гэснээс шороо гэсэн нь гоёийн байна.
БОроо Шороо 2 тэтгэвэртээ гарчээ.
МЭС-д АмжИлт
хахахах Гандирсын сэтгэгдлийг уншиж үхтрээ инээв
хэхэ энэ хүмүүсийн сээгий бүр тасарчжээ. МЭСдээ амжилт /баталгаажуулах код 69/
Гандэрс ээ. Шороо болбоос газар эхийг бүрэлдүүлэн байдаг матери билээ. Шороо эс байх аваас газар үгүй. Газар үл байвал Сапирс бас оршихгүй хэмээн бодно. Бороо болбоос дэлхийг умдаалан, цангааг тайлагч умдаан юм аа.
өө бас ийм блог байсан юм уу. Хүлээн авах, хүлээлгэж өгөх ажиллагаа нь ямар ч сүртэй юм. Ингэхэд сээгэсийн талаар бичлэг бичигчид тэтгэвэртэй гарах нь чадваргүй болсны илрэл үү гээлүү кккк
Шороо минь бишээ шуурга минь бишээ шороо минь... юундаа сандраад, хүн сандраагаад байгаам бэээ.
Яг чиний бичсэнийг бодож байгаа л Шороо ингэсийшд... кккк
Энэ Стоорын бэлэн цэцэн үгийг ээ
дахин шинээр мэнэдлсэнд нь баяр хүргий...
Одоо буцаад Яахаас буцахгүй залуус гэдэг нэртэй болохын байгааздээ. Амжилтыг гүсээ гүсээ явчияаа. Борор Остоор тээд чадваргүй болсноо зарлажаагаан биздээ кккк
Ловлов-оо. Чадвар хэмээгч зүйл гагцхүү хүний дотоод сэтгэлийн чинад дор оршин байдаг биз хэмээн оюундаа тунгаана. Дотоод сэтгэл гэгээрэн цэлмэх аваас аливааг чадах билэг авъяас аяндаа ундран гарах биз гэж мунхаглана.
аяагүү номчлол аргагүй биз гэгээрэлд хүрэх замнууд тань өөрөө гэгээрэл юмаа..
пээ сүрнүүд минь
Остоороо эмзэг дэлбээ болоодээнуу гүү юу :D
яаа сүртэй бичлэг байншд.. За одоо тэгээл МЭСд самруулсаан таануус :P
boroo blogoo neelttei uldeej blohguiyu unshaad bh durtai shulguudiig chini
Бөөн дурын уран сайханчидда амжилт !!!