Би бодлоол доо өнөөдөр. Хэн нэгэн хүнийг заавал тэмдэглэлт
баяр маяраар гэлтгүй бүүр зүрхийг нь зогстол баярлуулах юмсан гэж. Тэгээд энэ
нэг бичлэгийг бичлээ. Энэ нь 100% уран зөгнөл бөгөөд дараа боломж олдуул
хэрэгжүүлнэ гэж боджийгоо хохохо.
Тэр нэгэн залуу үнэн
даруухан бөгөөд гичээнгүйгээр ажлаа хийгээд оффисдоо суужийхад нь түүнд маш том
хайрцагтай бэлэг иржээ.Улаан ягаан өнгөтэй бараг л хөргөгчний дайтай том,
цагаан туузаар ороосон хайрцагтай бэлэг. Залуугын нүд духан дээрээ гарах шахаад
яг надад юм уу хэмээн лавлан асууна. Тиймээ таньд гээд бэлэг хүргэн ирсэн хүн
гарын үсэг зуруулаад яваад өгнө. Хамт ажиллагсад нь хаалтнуудынхаа цаанаас
чихцэлдэн гарч ирээл аая чи нээрээ нтр гээл залууд атаархан дуу алдацгаана.
Ялангуяа хүүхнүүд бүүр их
атаархах бөгөөд энэ муу доожоогүй сонин баагийд яахаараа ийм том хайрцагтай
бэлэг ирдгийн гээд хэлээ хазан юу байгааг нь харахсан гэхээс дотор нь арзагнан
байж ядаж харж байлаа. Яахав тэрэн дунд нь би бас байгаа гээд бодчоорой хахаха.
Яах ийхийн зуургүй хөлс нь бурзайж час улайсан залуу бэлэгний туузыг тайлхаар
таттал хөгжим эгшиглээд явчаа.
Ла ла ла кэнди шоор
цин цин гэсэн аяны дагуу бэлэгний цаас аажуухан 2 тийш нээгдэж эхлээд турьхан
уяхан цагаахан хоёр гар гарч ирлээ. Араас нь зугуухан ягаан туулайн чих зүүсэн
хөөрхөн царайтай толгой нь гоё тэгшхэн мөр ай саак хоёр бондгороо саатай
жижкээн даавууны өөдсөөр халхалцан нь гараад ирлээ. Залуугын ам хаагдахаа
байжээ хөөрхий.
Бүгд чив чимээгүй хөөрхөн
бүжинхэны бие бүтнээрээ гарч ирхийг хүлээн амьсгал даран зогсоно. Нуруугаа
хотолзуулан таазаа хөдөлгөн бүжиглэсээр гоолигхон бэлхүүс нь тонтгор өгзөг нь
гарч ирэхэд тэнд байсан эрчүүд нь гачин болоод эхэлчиж хихи. Биеэ зөвхөн гурван
жижиг гурвалжин даавуугаар халхалжээ гэж..
Залуу амьсгал нь давхцан
сандалдаа лагхийн суухад нь туулайхан урьд очин зогсоод зангиагаар нь оролдон
өвөр дээр нь суун бүжиглэхэд ухаан нь аль хэдийн балартсан байсан бөгөөд хайрцагнаас
дахин нэгэн бүжинхэн гарч ирэн ард зогсоод бүжиглэж байгааг мэдсэн үгүйг
нь би мэдэхгүймм хммм.
Бүжгийн ая дуустал
бүжинхэнүүд залууд зориулан хамгийн тач бөгөөд халуухан хөдөлгөөн хэмнэлтэй
бүжигүүдийг бүжсэн бөгөөд ая дуусахад ухаан нь орж гараад байгаа залууг хоёр
талаас нь сугадан аваад атаархаж бас гайхсан хүмсүүдийн хажуугаар гунхалзанхан
алхсаар гарч одсон бөлгөө. Магадгүй тэр гурав ажлаас нь гараад хамтдаа Тэнгис орж кино
үзсэн байх л даа :). Төгсөв.


21 сэтгэгдэл:
Ёоо нгэвэл хэлэх ч үг олдохгүй жинхэнэ эрүү мултрах байлгүй.
xa xa xa. Арай ч Тэнгис ороогүй байх аа.
Бүжингүүд нь тэгээд хэний? Хайртай хагацашгүй амраг нь уу, хөлсөлж авсан бүжигчин үү? Яагад 2 байгаан?
эххэхэ Ийм бэлэг харин хүүхдийн төрсөн өдрөөр өгүүл гээл бодоол байгаан. Үнэ ханш нь ч гайгүйм гэхчин лээ ккк
хэн нэгэн хүүхэнд нэг иймэрхүү бэлэг болж очивол дажгүй санагдлаа хахахахаха
xodolj chadaxgui sandaltaigaa naaldxiin baina l daa...
Ёооё над руу хоёр супермен явуулж бэлэг баривал тэр хүний ачийг насаараа мартахгүй ээ. хэхэ ганцаараа үхтлээ инээлээ ш д. тэгж байгаад нэг хүнийг шангрила явуулах шахлаа...
Доовтор: Мэдээж бүжигчингүүд л байх байлгүй дээ. Жаргаажийгаад зүрхийг нь зогсоох гээд 2 байгаан хэхэхэ
үхснээрээ Тэнгис ордын шууд яасан задарсан хүүхдүүдэв хүн ажил хийлгэхгүй гээд онжгоон дээр нь бай бай гээл гэрлүү нь явуулчаад ажилаа хийнэ
Цоомоо бэлтгэлтэйхэн байгаарай. Манай блогоос тэгжийгаад чамд гэнэтийн бэлэг явууламз. Хүүхнүүдийг тоохгүй алгадаад явуулна гэсэн учраас бэлгийн чиг хандлага чинь өөр юм байна гэж ойлгоод бэлгээ өөрчилнөө за кккк
хахахахах тэнгис нь ч юувдээ
хаха харж л сууъя даа эрэгтэй хүн ирүүл нүүрэн дээр нь бай бай ингээд явуулна аа гсн
Цоомоо: Хүн явуулахгүй гсн
зөөз
Цоом баларсаа
Та нар зүгээр л байчих түхүү
хэхэхэ.... саваагаа хаячихиймаа... стоо инээрээ түүл ам хаагдкү ангайж хоцрохиз тэ?
hehehe yasan saikhan beleg ve
Хахаха, доожоогүйм бол майар сандарч нтр би мөнгө төлж чадку шүү гээл тэрүүгээр нэг гүйгээл, нөгөө 2 нь хажууд нь бүжиглэх гээл араас нь дагаж гүйлдээл, нэг тиймэрхүү л юм болкээд байна даа.
манай барби нээрээ саак бичий шүү. Харин төгсгөл хэсэг дээрээ жаахан залхуурцануу яасан гэнэт дуусгачихын
ТЭнгис орохдоо яахуу дээ. хэхэхэ. Гэнэтийн бэлэг сайхаан сайхан.