Хувилахуйн ухаанаас хурьцахуйн ухаан хүртэл

Хурьцал үйлдэж түүнээсээ таашаал авна гэдэг нь агуу их хувь зохиол ажгуу. Дэлхий дээр таашаал авахын секс хийдэг гуравхан амьтан байдаг бөгөөд дельфин, шимпанзе сармагчин хүн гурав бөлгөө. Араатан болоод бусад амьтад нь зөвхөн үр төлөө үлдээх байгалын зөнгөөр л нийлүүлгэнд ордог. Нэг ёсондоо ороо орох үеэр л эсрэг хүйстэйгээ нийлнэ. Харин дээрх гурван амьтан бол үр удмаа үлдээх байгалын зөнгөөс гадна таашаал авахын тулд сексийг хийдэг. Хүний үрийн шингэн нь олон төрлийн химийн нэгдэлийг агуулдаг бөгөөд энэ талаар эртнээс эхлэн эрдэмтэн мэргэд нөр их судалгааг хийж иржээ. Эр бэлгийн булчирхай буюу төмсөгөнд дараах дааврууд боловсрогддог бөгөөд их чухал зүйлс юм.

Тестортерон, андостерон, этиохоланолон, эстроген нэршилтэй андрогенууд аж. Фолликул буюу идэвхижүүлэгч даавар гэж бас нэг юм байна аа.  Энэ нь эр амьтанд сперм (боловсроогүй үр) үүсэх, эм амьтны фолликулын үйл ажиллагааг нэмэгдүүлдэг юм байх. Найрлагандаа 20 хүртэл хувийн нүүрс ус агуулчихдаг гэж байгаа. За ер нь болбоос эр хүмүүний үрийн сун цайвар цэхэр өнгөтэй, хагас шингэн, нэг тийм эротик үнэртэй. Ер нь нуль бидамин шүү дээ. Ккк. Нэг удаад гарахдаа 3-5 мл хүртэл хэмжээтэй гарчихна. Мөн ч жаахан гарч байгаа биз. Гэсэн хэдий боловч үүрэг роль нь асар өндөр. Дээхэн үеийн зарим хүнд гарууд “салаа цэргийнх ямар шанага хүрэх биш” гэж байсан юм гэнэ лээ. Ийм бага юм чинь юун шанагатай манатай. Хөөрхий эрчүүд секс хийхгүй удваас үрийн шингэн өтгөрөх хандлага гардаг гэнэ. За энэ үрийн шингэн ч яахав.

Хурьцал үйлдэхэд байрлал туйлын чухал. Зуны дэлгэр цагт бол хээр гадаа ширэг өвсөн дээр цэнгэлийн дээдийг эдлэхэд нэн сайхан. Хэн хүссэн нь дээш харан хэвтээд од тоолж болно. Од тоолохын давуу тал нь мөддөө тоолж барахгүй. Сул тал нь унтуулчих гээд байдаг муу талтай. Тэгэхээр одыг тоолохдоо учир нигууртай тоолох нь зүйн хэрэг. Эртний судар бичгүүдэд асар олон байрлалыг үзүүлсэн байдагийг та бүхэн юу эс андах билээ. Энэтхэгийн бурхад нь хүртэл мундахгүй их тачаалтай байсан гэдэг нь эртний судрууд дахь зургаас мэдэгдэнэ. Бэлгийн ажил буюу хурьцал гэдэг үгийг задлан утгачилбал хурцаар алалдмой гэсэн үгнээс гаралтай. Яахав явцын дунд сунжирсаар хурьцал болчихож. Эртний монгол хэлэнд ийм байсан бололтой.

Хоолонд нь хүртэл иймэрхүү агуулгатай нэрс байх агаад хамгийн энгийн жишээ нь ЛАВ ШАА юм. Монголчууд эртнээс л хурьцал буюу эр эмийн ажлийн талаар асар өндөр боловсролтой байсан. Янз бүрийн судруудад тэмдэглэж үлдээснээс гадна хадаар хүртэл эр эрхтэнийг сийлсэн нь эр хүний шодойг маш их хайрлаж хүндэлдэг байсны томоохон илэрхийлэл гэж боддог. Ямартаа л болдоор хийгээд боронзоор бүрээд босоогоор нь зална аа гэж магтан дуулж байхав дээ. За да нэг иймэрхүү. Жаахан залхуу хүрэв. Явж б**в** бие засуулахаас. Ккккк. Эцэст нь хэлэхэд хувилахуйн ухааны суутнууд нэн эртнээс бэлгийн дааврууд болон бусад зүйлсийн химийн бүтцийн талаар мундаг мэддэг байж. Бүр хурьцах ухаанаас илүүтэйгээр гээд боддоо. Хурьцахуйн ухаан бол хүн болгон боловсруулсан онолтой байдгаараа ихээхэн онцлог зүйл юм аа гэж надад бодогдов.

Энд орсон зарим зүйлс хэтрүүлэг гэдгийг анхаарна биз ээ.  

15 сэтгэгдэл:

null
БОРОО

Пай хайрхаан. Остоор багш эргэн тайзнаа заларч. Бараг л тэмдэглүүштэй өдөр байна шүү өнөөдөр. Их багшийн сээгсийн талаар айлдсан титэм үгсийн далай яндашгүй билээ.

AntiDotE

Их багш өөрийн мэдлэгийн өчүүхэн хэсгээс л хэлж, сургаж. Энэ хүний сээгсийн эрдэм билгийн ухааныг хичнээн гүн, хичнээн арвин гэдгийг төсөөлөх ч боломжгүй гэдэг үнэн юм аа.

LoveLove

яг ямар найрлагатай байхуу тээд

МЭС

Мөн Зарим хурьцахуйн садарлан ариусагч ший янгуунд тэр үрийн сунг харилцан хурьцагч эмийн мэлмий, ам хамар, тэргүүтэн рүү дусал дусалаар нь болгоодог нь орчлонгийн олон үл мэдэгдэх үйлдүүдийн нэг боловч сэтгэл дур юуг татах нь юуных вэ? ккк

Зочин

Манай блогийн хажуу талын зургуудаас тэр улаан подоолктой залууг хар. Нэр Остоор. Гар нь хаа явна. Сайн ажиглаарай. Аа дараа нь бичлэгийг уншвал яг ойлгоно. Бас бодитоор уулзвал бүүр ойлгонодоо :P

БОРОО

өө шэт энэ дээрх би шүү

barbie

1-р номын ахын бичсэн энэ их гүн гүнзгий утга учиртай зүйлийг мөхөс дүү нь арай ядан ойлгож байна. Аа тэхдээ энэ үрийг шингэнийг нь чухам яах стоон бээ. Таны бичсэнээр бол хайрцаг саванд нь нандигнан хадгалаад, хайрлаад гамнаад баймаар ч юм шиг,эсүүл хаа хамаагүй тарааж цацаад баймаар ч юмшиг хэхэ

Knockout (зочин)

ya zarim khuukhnuud МЭС-iig unshaad МЭС-tei 1 khiij uzkhiimsan gej bodoj baigaadaa! kkkk

Зочин

xa xa xa Teneg xvvp weeeeee

hooligan (зочин)

тэрэлжийн амралтанд тээр жил...ширэг өвсөн дээр...шарилжны алиргийтай болж...гэж хаа нэг газраас уншсан чимшиг, хэн нэгнээс сонссон чимшиг...

hooligan (зочин)

гэснээс энэ хамгийн дээд талын зураг долоон сарын нэгнийхний хөшөөний загвартай яаасан адилханен...

Үлэмжийн чанар

Паа багш морилоод гарч

secretwish (зочин)

3-5мг гэдэг тээд хэд залгина гэсэн үгүү ккк

suvduush (зочин)

хүүүүе тэнэж яваад яааасан гоё газарлуу яваад орчвоооооо.. ёстой гого юм байн

Хэрлэн (зочин)

хэзээдээ ийм шинжлэх ухааны үндэслэлтэй юм бичцийн одоо л уншлаашт... хахаха бидмийн гээл явжээнуу чи...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)