За номын олон шавь нарын амар амгаланг айлтгаюу. Өмнөх дугаарт манай 3-р номын дүү ЖиТулга дур хүслийг хязгаарлан барих бясалгалын тухай бичсэн бол энэ удаад миний бие та бүхэнд сээгсийн эрдмийн элдэв арга мэх тэргүүтнийг тайлбарлана. Угаас сээгсийн эрдэм, бэлгийн боловсрол хоёр хосолж байж гэмээ нь сая нэг эр эмийн сэтгэл үнэнч байх, элдэв өвчин зовлон сэлтээс ангид байх өлзий хутаг орших ёстойг урьдчилан сануулах нь илүүц биз ээ.
Хэрэв эр нь сээгсийн эрдэмд муу байх аваас эм нь түүнд сэтгэл үл гаргах, нүд буландаж хялайх, өөр эртэй жарган цэнгэх нигууртай тул сээгсийн эрдмийг гаргууд сайн эзэмших нь зайлшгүй шаардлага юм. Мөн эм нь сээгсийн эрдэмд эв дүйгүй, идэвх санаачлагагүй байх аваас эрт насандаа хөрөлтөд орох, эр нь араар тавих зэрэг элдэв муу нөлөөтэй. Иймээс та бүхэнд хэрэг болуужин хэмээн эртнээс нааш ард олны дунд дамжин ирсэн “хуял тачаалын 8 үндсэн ид залиас” товч танилцуулхаар шийдлээ.
Энэхүү хүслийг бадраах үйл нь эвцэн тэврэх, элдэвлэн үнсэх, шүд хумсыг талбин ирвэгнүүлэх, озон хөхөх, охилуун дууг дуурсах, хуялан үйлдэх, ер бусын элдэв байрлал гэсэн долоон аргын цогц аргыг өөртөө багтаадаг зан үйл юм. За эдгээр найман аргыг тус бүх товчхон тайлбарлаад явчий даа.
Эвцэн тэврэх: Сээгсийн эхэнд харилцан үйлдэгчийнхээ бүхий л биений дулааныг мэдрэх, өөрийнхийгөө мэдрүүлэх үүднээс зүү орох зайгүй тас тэврэх, элдэв мээм, бөгс тэргүүтнийг базах, тачаадан даран унагах, хав золгох, шуудагны барьц авах, нохой мордох зэрэг үйлдлүүдийг энэ хэсэгт багтаан үзэж болно.
Элдэвлэн үнсэх: Энэ арга нь өөрийн уруул болон хэлний тусламжтайгаар харилцан үйлдэгчийнхээ бүхий хэсгийн энхрийлэн таалах бөгөөд сэрлийн голомт бүхий цэгүүдэд илүүтэй хүрч үйлдвээс тусыг олох нигууртай арга болно.
Шүд хумсыг талбин ирвэгнүүлэх: За энэ арга нь харилцан үйлдэгчийн уруул, хөхний толгой тэргүүтнийг зөөлнөөр хазлах, хумсаар нурууг ирвэгнүүлэх, зураасан шарх үүсгэх, хүчтэй базах зэрэг аргуудын нийлбэр юм. Хэрвээ та хардкор стильтэй бол дээрх аргыг арай гүнзгий хүчтэй байдлаар ашиглаад үзэхэд болох юм.
Озон хөхөх: Дур тачаалын нэгэн хүчтэй илрэл бол озон, хөхөх үйлдэл юм. Хамтран үйлдэгчийнхээ хэл, уруул, хөхний толгой, шодой сэлтийг хөхөн үйлдэх бүх л арга цогцоороо энэ бүлэгт хамаарна. Орчин цагийн хэллэгээр бол орал сээгс гэх юм уу даа.
Охилуун дууг дуурсах: Сээгсийн үед дуу авиа тун чухал. Огт дүлий дүмбэ царайлчаад нүдээ тас аньчихаад хэвтээд байвал ямар олиг байхав дээ. Тиймээс харилцан үйлдэгчийнхээ үйлдэл болгонд та таашаал авч буйгаа илэрхийлж янаг тачаангуйгаар дуу алдаж байх ёстой. Энэ нь дур хүслийг улам бадраах нэг чухал арга юм.
Хуялан үйлдэх: Орчин цагийн хэллэгээр бол тачаадан сээгс хийхийг ингэж нэрлэж байгаа юм. Сээгсийн үед улам бүр тачаадаж, илүү их таашаал авах зорилгоор нэмэлт үйлдэлүүд хийх, адгууслаг шинж чанараа илэрхийлэх зэрэг үйлдлүүд үүнд хамаарна. Аа гэхдээ даран бузарлахаас бол шаал өөр гэдгийг анхааруулая. Энэ нь та тухайн хамтрагчаасаа үнэхээр их таашаал авч буйг илэрхийлэх бөгөөд харилцан үйлдэгчдээ маш ихээр хүсч буйгаа илэрхийлж буй нэг хэлбэр юм..
Ер бусын элдэв байрлал: За сээгсийн байрлалыг бас чухалчлах хэрэгтэй. Аль болох шинэлэг, өвөрмөц, таашаал авч болохуйц байрлал, орчинг сонгох хэрэгтэй. Энэ нь таньд шинэ мэдрэмж өгөөд зогсохгүй таны эрүүл мэндэд ч таатайгаар нөлөөлж болох юм.Зарим нэг шинэлэг байрлалуудаас цухас дурдвал: гэтэж буй бар, генералдах, титаникдах, салхин тээрэмдэх гэх мэт. Хүсвэл эдгээр байрлалуудын тухай дараа бичиж болох д юм.


23 сэтгэгдэл:
Хахаха. Зооз хурдхан харьж энэ зөвлөмжүүдийг чинь турших минь гссссс хахаха. Хааяадаа даран бузарлуулжийгаа мэтээр сээгсдэх гоё байдын шт.
асар үнэтэй зөвөлгөөнүүд байх чинь ээ
яг энэ дараалалаар хийх ёстой юу гэссс лаг асууж байгаад биелүүлэх гээд нассс. Лекцийнхээ семинарын хэсгийг хэзээ бичих вэ бичхих бол хүлээж байя кккк
Вуахаха. Манай номын ах нар аргагүй шийр заажихуй. Дээр нь манай блогоос монгол хэлний утга гүн, төгс яруу, сүр их байдгийг мэдэрч болжийна.
хай их багш аргагүй л үнэнийг өгүүлэх ажээ
Барби: хаха хэнтэй туршихын партнер эднүүс байгаа юу гсн хихи Турьхан: хэхэ хэрэг болжаагаа бол болоодоо Заяа: Сэмнайрын хэсгийг бид нар ярилцаж байгаад бичнээ, түр хүлээжаарай Жи: хаха би чинь байнгын бэлтгэлтэй байгаашдээ Цоомо: Их багш гэж Остоорийг хэлдэг бусуу. хүн андуурчээ хихи. үнэнийг өгүүлсэн бол аштай юу даа хихи
эхлээд иргэншичхээч та нар
Лаг бичсэн байна шт..... тэр байрлалуудаа сайн тайлбарлаж өхгүй бол мэдкүм банйа штээ. Гэхдээ л би ингэж боджийно. За бас санаачлага чухал штээ. Барби шиг хааяа даран бузарлуулж буй мэт байх ч гэсэн дээ гоё шт .... нээх хачин хэн хэнийгээ хэлэхийг хүлээгээл 2 дүмбэ царайлчаад хүсээл байж тэвчээд хэвтээд байвал тэнэг гэж боджий шүү.....
лээкцээ тасалнаа... дараа нөхөөд авчнаа хахаха
их мэдүүштэй,уншууртай лээкц байнаа гсн кккк.
мэдхэд илүүдэхгүй л юм байна.
Би эмч биш 1-т, 2-т гэвүүл гадаа яамаар ч юм бэ дээ..... гоё өдөр байх шиг байна тэ? ккккк 3-т хэрлээн лээгц таслахаар дараа нь нөхөж авах чинь бөөн ядаргаа болдийн шт.... 1 шөнийн нойр өнгөрөө кккккк
Таван мэдрэхүйн нэг нь болох үнэр танараар өдөөгддөг тал бас байдаг.Тэхээр яг юу үнртэж болох вэ?Даавар уу?Хөлс үү?Арц,хүж мэт анхилам үнэртэн үү? Тодорхой бичнэ шүү нөхөөд кххх
ойлгоноо... угаасаа толгой сайтай оюутнууд ойлгоо ойлгоо явчийшт... /өөрийгөө гальт магтсан хахаха/
ene yumnudig ni hiihgser btar yadrad yag gol yuma martchihgu bga da gsss hehe
хүмүүс ч сонин сонин санаа гаргаж байна шүү.
утга зүй болон өгүүлбэр зүйн үнэхээр үнэтэй мэдээлэл байна шүү! kkk
Дандаа л мэддэг юмнууд байна гэсс ккк "хуял тачаалын 8 үндсэн ид залиас” гээдээсэн үлдсэн нэг нь юуын
luvluv, teriig ooro bodoo olchooch 7-iin 7-g heluulj avchaad...bodoo olchuul bicheerei za bi bas mede avi
энэ хэд эхэлж байсан үеэ бодвол экспэрт болчижээ
Тэр хардкор гэдэг нь юу юм бээ?
хаха. салхин тээрэм гэнэ үүү.. яахын бэлхүүснээс нь бариад эргүүлж хйихиймуу.. дуу гаргаарай гэсэн чэн.. цэнхээр дурдаан алчуураа гэдэг ониго о байдаг билүү хахаха
Haha. eleg gushluu. tehde unen sonirholtoi bnaaa.